Ivismile Dual Light шүд цайруулагч аппарат
Ivismile брэндийн хамгийн сүүлийн үеийн, тусгай #хос_гэрлийн технологиор хийгдсэн, мэргэжлийн шүд цайруулагч аппарат
- FDA, CE, RDA, Microorganism, LVD, Reach, RoHS, CPSR BPA free, EMC зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай, мэргэжлийн шүд цайруулагч бараа бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгч брэнд юм.
- Энэхүү аппарат нь кофе, цай, вино, тамхи болон насжилтаас үүдсэн шүдний шарлалтыг маш үр дүнтэй, хурдан хугацаанд арилгана.
- 2024 оны шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан тус загвар нь Цэнхэр, улаан нийлсэн 32 ширхэг LED гэрлээр шардаг бөгөөд цэнхэр гэрэл нь цайруулагч гельтэй урвалд орж таны шүдийг мэргэжлийн түвшинд цайруулах үр дүнтэй бол Улаан гэрэл нь амны хөндийн нян бактерийг устгаж, таны буйлыг эрүүлжүүлэх ашиг тустай бөгөөд мэдрэг шүдтэй хүмүүс хэрэглэж байхад ч таатай мэдрэмж төрүүлэх болно.
- Өөр дээрээ цэнэг хураагууртай тул дүүртэл нь цэнэглээд хүссэн газараа авч яваад хэрэглэхэд авсаархан, тог цахилгаанд залгах шаардлагагүй.
- Аппарат нь 15 минут ажиллаад автоматаар унтрах ухаалаг удирдлагатай бөгөөд товчлуур нь хуруу хүрээд мэдэрнэ.
- Усны хамгаалалттай.
- Цайруулагч гель нь шүдэнд шууд түрхэх зориулалттай урдаа багстай, араасаа эргүүлж гаргадаг харандаан загвартай тул гелинд хэмнэлттэй хэрэглэхэд маш эвтэйхэн байдаг. 15-20 хоногийн хэрэглээтэй.
- Аманд ордог силикон хэв нь хамгийн дээд зэргийн хүнсний зориулалттай материалаар хийгдсэн. #BPA_Free
- Мөн бүх төрлийн хүнд тохирохоор эргономик дизайнтай.
Хэрэглэх заавар:
- Мөн бүх төрлийн хүнд тохирохоор эргономик дизайнтай.
- Хэрэглэхээсээ өмнө цэвэр усаар амаа зайлна. Мөн амны силиконон хэвээ цэвэр усаар зайлна.
- Толинд хараад үр дүн хэмжигчээ бариад өөрийнхөө шүдийг аль түвшинд явааг тэмдэглэж, утсаараа зурагаа дараарай.
- Цайруулагч гелиэ шүдэндээ жигд, нимгэн түрхэнэ. /Их түрхэх хэрэггүй шүү. Ингэлээ гээд хурдан цайрахгүй гэдгийг санаарай. Мөн гелиэ арьс, уруул болон буйландаа хүргэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэрэв хүрвэл халуу дүүгсэн мэдрэмж төрнө. Энэ мэдрэмж нь удахгүй арилна. Гэхдээ ямар нэгэн сөрөг нөлөөгүй тул санаа зоволтгүй. Тэр дор нь усаар зайлж угаагаарай./
- Цайруулагч гелиэ түрхсэн бол шүдээ ярзайсан хэвээрээ шүдний аппаратаа амандаа хийн хазна. Тэгээд аппаратаа 1 удаа дараад #цэнхэр_гэрлийн горим дээр ажиллуулаарай. /Аппаратаа зуухаасаа өмнө сайхан гүнзгий амьсгаа аваарай. Энэ нь шүлс хэт их ялгарахаас сэргийлнэ. Хэт их шүлс нь цайруулагч гельний үйлчилгээг саармагжуулдаг шүү. Аппаратаа хэрэглэж байхдаа ялгарсан шүлсээ залгиж болохгүй хуримтлуулж байгаад цайруулалт дууссаны дараа шүлсээ хаяарай. /
- Цайруулагч аппарат нь 15 минутын дараа автоматаар унтарна. Үүний дараа дахиад 2 удаа дарж #хос_гэрлийн горимоор 10 минут ажиллуулна.
- Ингээд нийт 25 минут болсны дараа аппаратаа аваад амаа цэвэр усаар зайлж цэвэрлэнэ. Мөн аппаратаа цэвэр усаар цэвэрлэнэ.
- Шүд цайруулах ажиллагааны дараа 30 минут юм идэхгүй шүү.
Сэтэндээ:
-32 гэрэлтэй LED аппарат
-Цэнэглэгч USB
-2ml хэмжээтэй 3-н ширхэг цайруулагч гель
-Үр дүн хэмжигч
-Гарын авлага
9050-9494
Дараах нөхцөлд хэрэглэхийг хориглоно:
-18-с доош насны хүмүүс
-Жирэмсэн
-Хиймэл шүдтэй
-Амны хөндийн мэс ажилбарт ороод удаагүй
-Хэт мэдрэмтгий хүмүүс
Утас: 9050-9494
Хотын А бүсэд хүргэлт үнэгүй.
Хөдөө орон нутагруу унаанд хийж өгнө.
Бид танд 100% сэтгэл ханамж, үр дүн амлаж байна.